МОНГОЛЫН ГЕОЛОГИ, ХАЙГУУЛ-2019” чуулга уулзалтын нэрэмжит

БАЯНЗҮРХ УУЛ-2019” спорт аялалын удирдамж

 

Зорилго: “МОНГОЛЫН ГЕОЛОГИ, ХАЙГУУЛ-2019” чуулга уулзалтыг сурталчлах, харилцан мэдээлэл солилцох, туршлага судлах, геологичдыг нэгтгэх, танилцуулах, геологичдын алжаал тайлах, амраах, явган аялах.

Чиглэл: Сүхбаатарын талбай-Баянзүрх хайрхан уул- Сүхбаатарын талбай

(Сүхбаатарын талбайн зүүн урд захад цугларч хөдөлнө.)

Ерөнхий хөтөлбөр:

Ø  09:00 Сүхбаатарын талбай дээр нээлт хийнэ.

Ø  09:20 Сүхбаатарын талбайн зүүн урд захаас Баянзүрх хайрхан уул руу хөдөлнө.

Ø  10:30 Багийн бүртгэл /Баянзүрх хайрхан уулын урд аманд/

Ø  10:40 Гараанаас гарах

Ø  13:00 Бариа /Баянзүрх хайрхан уул/

Ø  13:30 Үдийн цай

Ø  15.00 Шагнал гардуулах

Ø  15:30 Дурсгалын зураг авахуулах

Ø  16:00 Баянзүрх хайрхан уул буух /Зам дагуу орчныг цэвэрлэх/

Ø  17:30 Багийн бүртгэл

Ø  17:50 Улаанбаатар луу хөдлөх

Хугацаа: 2019 оны 3 сарын 31-ний өдрийн 09:00 цагаас 18:00 цаг

Тэмцээн: Уулын оргил булаалдах тэмцээн зохиож аваргуудыг шалгаруулна.

Оролцогчид: Геологийн байгууллагууд, геологийн мэргэжлээр суралцаж буй оюутнууд болон хувь хүмүүс

Багийн зохион байгуулалт: Спорт аяллын тэмцээнийг геологчид, оюутнууд гэсэн 2 төрлөөр шалгаруулан байр эзлүүлнэ.

А. Геологчид:  Баг нь 6 хүнээс бүрдэх ба бүрэлдэхүүнд:

·         40-өөс дээш настай – 1

·         30-аас дээш настай - 2

·         20-иос дээш настай - 2

·         Эмэгтэй -1 хүн байна.

Нэг байгууллагаас хэдэн ч баг гарч болох ба хэд хэдэн байгууллагууд 1 баг бүрдүүлж оролцож болно.

 

Б. Оюутнууд: Баг нь 6 хүнээс бүрдэх ба бүрэлдэхүүнд:

•   Эрэгтэй 4

•   Эмэгтэй 2 оюутан байна.

Шагнал: Тэмцээнд оролцогчдыг тус бүрд нь 3 байр эзлүүлнэ.

1.      1-р байр Алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал

2.      2-р байр Мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал

3.      3-р байр Хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал

Тэмцээний удирдамжийг эндээс татаж авна уу. 

 


Буцах
 
Платинум
 
Алтан
 
Ивээн тэтгэгч
 
FACEBOOK
 
Холбоо Барих

Холбоо Барих

Фэйсбүүк хуудас

info@mmer.mn

+976-99085258; 99109116; 99667780

 
Зохион байгуулагчид