АЛДАРТ ГЕОЛОГИЧ” ШАЛГАРУУЛАХ 

Монгол улсын геологи, эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан, гаргасан ололт амжилт, бүтээл нь салбартаа үнэлэгдсэн эрдэмтэн судлаач, салбарын тэргүүний ажилтан, мэргэжилтнүүдээс хөдөлмөр, бүтээлийг нь үнэлж АЛДАРТ ГЕОЛОГИЧ шагнал (гурван жил тутамд шалгаруулдаг)-аар шагнаж алдаршуулах, сурталчлах

 

Шагнал гардуулах: 2018.03.22

Байршил: Корпорейт Конвеншн төв

“ХАЙГУУЛЫН БОЛОН ЗУРАГЛАЛЫН ШИЛДЭГ БАГ” ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын геологи, эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэх үйлсэд дорвитой хувь нэмэр оруулсан, ашигт малтмалын орд газруудын эрэл, хайгуулын ажлыг хийж гүйцэтгэсэн, үр дүн, нөөцийн тооцооны тайлан бичиж хамгаалсан, эдийн засгийн эргэлтэнд оруулсан хамт олны ажпын амжилт, бүтээлийг “Хайгуулын шилдэг баг”, геологийн зураглал, ерөнхий эрлийн ажлыг амжилттай хийж гүйцэтгэсэн, үр дүнгийн тайлан бичиж хамгаалсан хамт олны ажлын амжилт, бүтээлийг “Зураглалын шилдэг баг”-аар шалгаруулж, Монголын геологи, хайгуул-2018 чуулга уулзалтаар шагналыг гардуулна.

Бүрдүүлэх материал:
1. Шагналд нэр дэвшүүлэх тухай байгууллагын албан бичиг;
2. Хамт олны ажлын бүтээл /Шагнуулах үндэслэлийг тодорхой тусгах, ба ажлын үзүүлэлт, амжилт, судалгаа, тооцооны хамт/;
3. Батлагдсан загварын дагуу гаргасан анкет /Маягт 1/;
4. Онцгой амжилт гаргасан бол түүнийг гэрчлэх баримт бичиг, шийдвэрийн хуулбар /баталгаажсан/;
5. Мэргэжлийн холбоодын удирдах зөвлөлийн хурлын тогтоол; /шаардлагатай бол/;
6. Шаардлагатай тохиолдолд бусад холбогдох байгууллагаас хамт олны талаар гаргасан дүгнэлт, саналыг хавсаргах.

Материал хүлээн авах сүүлийн хугацаа: 2018.03.16

“Хайгуулын шилдэг баг”
Холбоо барих: С.Жаргалан 99239467 sjrgln@gmail.com
                         Б.Сүнжидмаа 99093797 sunjidmaa.b@mrpam.gov.mn
                         Д.Бат-Эрдэнэ 99110674 bastikd@gmail.com

“Зураглалын шилдэг баг”
Холбоо барих: Г.Мөнхзул 99021250 munkhzul_amg@yahoo.com
                         Ч.Бямбажав 99667780 geo.rudn@gmail.com

“Хайгуулын шилдэг баг” болон “Зураглалын шилдэг баг” шагналд нэр дэвшигчийн анкет

Маягт 1.
1. Экспедици, геологийн анги, аж ахуйн нэгжийн нэр: 
2. Хамт олны жагсаалт:
№ Овог нэр Эрхэлсэн ажил Хугацаа
3. Ажлын бүтээл:
№ Бүтээл Хугацаа Хамгаалсан байдал, үр дүн
4. Шагнуулах үндэслэл:

Жич: Шагналд нэр дэвшигч хамт олны бүтээлийн тодорхойлолт хавсаргасан байна.

 

 

“ШИЛДЭГ ГЭРЭЛ ЗУРАГ", ШИЛДЭГ ДЭЭЖ" ШАЛГАРУУЛАХ ҮЗЭСГЭЛЭН, УРАЛДААН

1. “Монгол орны байгаль – Хайгуулчдын дуранд” гэрэл зургийн үзэсгэлэн
1.1. Шалгаруулах номинаци
     - Ховор агшин
     - Байгалийн тогтоц
     - Ур чадвар

1.2. Уралдаанд оролцох мэдүүлэг, гэрэл зургийг хүлээн авах
1.2.1. Уралдаанд оролцох гэрэл зургийг 2018 оны 3 дугаар сарын 18-ны 17:00 цаг хүртэл mmer.photocontest@gmail.com хаягаар хүлээн авна. 
1.2.2. Гэрэл зургийг илгээхдээ зургийн нэр, тайлбар, авсан газар, оролцогчийн овог нэр, утасны дугаарыг тодорхой бичсэн байна.
1.2.3. Үзэсгэлэнд оролцогч нь mmer.photocontest@gmail.com хаягаар илгээсэн гэрэл зургийг 1 форматтай буюу 30 х 40 см хэмжээтэйгээр угаалгаж 2018 оны 3 дугаар сарын 20-ны 15:00 цаг хүртэл зохион байгуулах зөвлөлд хүлээлгэн өгнө.
1.2.4. Чуулганы үеэр тусгайлсан үзэсгэлэнг нийтэд толилуулж, шалгаруулна.

Холбоо барих: Д.Хашбат mmer.photocontest@gmail.com, 99109116


2. “Эрдэс чулуулгийн цуглуулга, дээжис” үзэсгэлэн
2.1. Шалгаруулах номинаци
    - Хүдэр, ашигт малтмал
    - Эрдэнийн талст
    - Ховор сонин дээж, цуглуулга
2.2. Уралдаанд оролцох дээж, цуглуулгын мэдүүлэг, дээж цуглуулгыг хүлээн авах
2.2.1. Уралдаанд “Эрдэнийн талст”, “Ховор сонин дээж, цуглуулга” номинацаар оролцох цуглуулга, дээжийн мэдүүлгийг 2018 оны 3 дугаар сарын 18-ны 17:00 цаг хүртэл mmer.photocontest@gmail.com хаягаар хүлээн авна. Мэдүүлэгт цуглуулга, дээжийн нэр, тайлбар, оролцогчийн овог нэр, утасны дугаарыг тодорхой бичсэн байна.
2.2.2. Уралдаанд “Хүдэр, ашигт малтмал” номинацаар оролцох мэдүүлгийг 2017 оны 3 дугаар сарын 18-ны 17:00 цаг хүртэл mmer.photocontest@gmail.com хаягаар хүлээн авна.“Хүдэр, ашигт малтмал” номинацаар оролцох чулуун дээж нь тухайн орд, илрэлийн хүдрийн биет, агуулагч чулуулгийг төлөөлөхүйц, залуу халаа геологичдод мэргэжлийн чиглэл, баримжаа болон танин мэдэхүйн мэдээлэл олгоход зориулагдсан байна.
2.2.3. Ирүүлэх чулууны дээжийн нэр, геологийн нас, солбицол, байршлыг тодорхой бичсэн байна. 
2.2.4. Уралдаанд оролцох чулуун дээжийн хэмжээ нь тухайн судалгааны талбайд тархсан чулуулгийг төлөөлж чадахуйц эталон дээжээс 8 см х 12 см х 6 см орчим хэмжээтэй авсан байх ба малталтын дугаар, дээжийн дугаар, гүний хэмжээ, арилгахгүйгээр тод гаргацтай бичнэ. /Байгалийн байдлаараа болон өнгөлсөн байж болно/.
2.2.5. Орд, илрэлийн геологийн зургийг 1:5000-1:25000-ны масштабтай, товч танилцуулга, шинжилгээний үр дүнгийн хамт хавсаргаж ирнэ.
2.2.6. Үзэсгэлэнд оролцогч нь mmer.photocontest@gmail.comхаягаар илгээсэн мэдүүлэг дэх дээжийг 2017 оны 3 дугаар сарын 20-ний 15:00 цаг хүртэл зохион байгуулах зөвлөлд хүлээлгэн өгнө.
2.2.7. Чуулганы үеэр тусгайлсан үзэсгэлэнг нийтэд толилуулж, шалгаруулна.

Холбоо барих: Д.Хашбат mmer.photocontest@gmail.com, 99109116
                         Ё.Мажигсүрэн majigsuren@yahoo.com 99793438


Буцах
 
Платинум
 
Алтан
 
Энгийн
 
NEWSLETTER
 
Холбоо Барих

Холбоо Барих

Фэйсбүүк хуудас

info@mmer.mn

+976-99085258; 99239467; 99021250; 88116586; 99667780

 
Зохион байгуулагчид
 
Хандалт