“ШИЛДЭГ ГЭРЭЛ ЗУРАГ", ШИЛДЭГ ДЭЭЖ" ШАЛГАРУУЛАХ ҮЗЭСГЭЛЭН, УРАЛДААН

1. “Монгол орны байгаль – Хайгуулчдын дуранд” гэрэл зургийн үзэсгэлэн
1.1. Шалгаруулах номинаци
     - Ховор агшин
     - Байгалийн тогтоц
     - Ур чадвар

1.2. Уралдаанд оролцох мэдүүлэг, гэрэл зургийг хүлээн авах
1.2.1. Уралдаанд оролцох гэрэл зургийг 2018 оны 3 дугаар сарын 18-ны 17:00 цаг хүртэл mmer.photocontest@gmail.com хаягаар хүлээн авна. 
1.2.2. Гэрэл зургийг илгээхдээ зургийн нэр, тайлбар, авсан газар, оролцогчийн овог нэр, утасны дугаарыг тодорхой бичсэн байна.
1.2.3. Үзэсгэлэнд оролцогч нь mmer.photocontest@gmail.com хаягаар илгээсэн гэрэл зургийг 1 форматтай буюу 30 х 40 см хэмжээтэйгээр угаалгаж 2018 оны 3 дугаар сарын 20-ны 15:00 цаг хүртэл зохион байгуулах зөвлөлд хүлээлгэн өгнө.
1.2.4. Чуулганы үеэр тусгайлсан үзэсгэлэнг нийтэд толилуулж, шалгаруулна.

Холбоо барих: Д.Хашбат mmer.photocontest@gmail.com, 99109116


2. “Эрдэс чулуулгийн цуглуулга, дээжис” үзэсгэлэн
2.1. Шалгаруулах номинаци
    - Хүдэр, ашигт малтмал
    - Эрдэнийн талст
    - Ховор сонин дээж, цуглуулга
2.2. Уралдаанд оролцох дээж, цуглуулгын мэдүүлэг, дээж цуглуулгыг хүлээн авах
2.2.1. Уралдаанд “Эрдэнийн талст”, “Ховор сонин дээж, цуглуулга” номинацаар оролцох цуглуулга, дээжийн мэдүүлгийг 2018 оны 3 дугаар сарын 18-ны 17:00 цаг хүртэл mmer.photocontest@gmail.com хаягаар хүлээн авна. Мэдүүлэгт цуглуулга, дээжийн нэр, тайлбар, оролцогчийн овог нэр, утасны дугаарыг тодорхой бичсэн байна.
2.2.2. Уралдаанд “Хүдэр, ашигт малтмал” номинацаар оролцох мэдүүлгийг 2017 оны 3 дугаар сарын 18-ны 17:00 цаг хүртэл mmer.photocontest@gmail.com хаягаар хүлээн авна.“Хүдэр, ашигт малтмал” номинацаар оролцох чулуун дээж нь тухайн орд, илрэлийн хүдрийн биет, агуулагч чулуулгийг төлөөлөхүйц, залуу халаа геологичдод мэргэжлийн чиглэл, баримжаа болон танин мэдэхүйн мэдээлэл олгоход зориулагдсан байна.
2.2.3. Ирүүлэх чулууны дээжийн нэр, геологийн нас, солбицол, байршлыг тодорхой бичсэн байна. 
2.2.4. Уралдаанд оролцох чулуун дээжийн хэмжээ нь тухайн судалгааны талбайд тархсан чулуулгийг төлөөлж чадахуйц эталон дээжээс 8 см х 12 см х 6 см орчим хэмжээтэй авсан байх ба малталтын дугаар, дээжийн дугаар, гүний хэмжээ, арилгахгүйгээр тод гаргацтай бичнэ. /Байгалийн байдлаараа болон өнгөлсөн байж болно/.
2.2.5. Орд, илрэлийн геологийн зургийг 1:5000-1:25000-ны масштабтай, товч танилцуулга, шинжилгээний үр дүнгийн хамт хавсаргаж ирнэ.
2.2.6. Үзэсгэлэнд оролцогч нь mmer.photocontest@gmail.comхаягаар илгээсэн мэдүүлэг дэх дээжийг 2017 оны 3 дугаар сарын 20-ний 15:00 цаг хүртэл зохион байгуулах зөвлөлд хүлээлгэн өгнө.
2.2.7. Чуулганы үеэр тусгайлсан үзэсгэлэнг нийтэд толилуулж, шалгаруулна.

Холбоо барих: Д.Хашбат mmer.photocontest@gmail.com, 99109116
                         Ё.Мажигсүрэн majigsuren@yahoo.com 99793438

 


Буцах
 
Платинум
 
Алтан
 
Энгийн
 
NEWSLETTER
 
Холбоо Барих

Холбоо Барих

Фэйсбүүк хуудас

info@mmer.mn

+976-99085258; 99239467; 99021250; 88116586; 99667780

 
Зохион байгуулагчид
 
Хандалт