МОНГОЛЫН ГЕОЛОГИ, ХАЙГУУЛ 2017 ЧУУЛГА УУЛЗАЛТ

 

ХАЙГУУЛЫН БОЛОН ЗУРАГЛАЛЫН ШИЛДЭГ БАГ  

 ШАЛГАРУУЛАХ

 

          “Монголын геологи, хайгуул-2017” чуулга уулзалтын хүрээнд уламжлал болсон “ХАЙГУУЛЫН ШИЛДЭГ БАГ” болон “ЗУРАГЛАЛЫН ШИЛДЭГ БАГ” шалгаруулах үйл ажиллагааг зохион байгуулна. Монгол орны геологи, уул уурхай, эдийн засгийн салбарыг хөгжүүлэхэд бодитой хувь нэмрээ оруулсан хамт олны ажлын амжилт, бүтээлийг үнэлж тус шагналуудаар шагнадаг. Үүнд:

 

          а. Геологийн зураглал, ерөнхий эрлийн ажлыг амжилттай хийж гүйцэтгэсэн, үр дүнг тайлан бичиж, хамгаалсан хамт олны хөдөлмөр, бүтээлийг үнэлж ЗУРАГЛАЛЫН ШИЛДЭГ БАГ“ шагналаар,

 

          б. Ашигт малтмалын орд газруудын эрэл, хайгуулын ажлыг хийж гүйцэтгэсэн, үр дүн, нөөцийн тооцооны тайланг бичиж хамгаалсан хамт олны хөдөлмөр, бүтээлийг "ХАЙГУУЛЫН ШИЛДЭГ БАГ" шагналаар,

 

1.  Хайгуулын болон Зураглалын шилдэг баг шагналд нэр дэвшсэн баг, хамт олныг шалгаруулах үйл ажиллагааг Монголын Үйлдвэрлэлийн геологчдийн холбооноос баталсан журмын хүрээнд, тавигдсан шаардлагын дагуу зохион байгуулна. Үүнд:

 

              Шагналд нэр дэвшигчийг тодорхойлохдоо дараах баримт бичгийг бүрдүүлнэ:

 

-     Шагналд нэр дэвшүүлэх тухай байгууллагын албан бичиг;

 

-     Хамт олны ажлын бүтээл /Шагнуулах үндэслэлийг тодорхой тусгах, ба ажлын үзүүлэлт, амжилт, судалгаа, тооцооны хамт/;

 

-     Батлагдсан загварын дагуу гаргасан анкет / Хайгуул бол Маягт 2, Зураглал бол Маягт 3-ийн дагуу анкет бөглөх/;

 

-     Онцгой амжилт гаргасан бол түүнийг гэрчлэх баримт бичиг,  шийдвэрийн хуулбар /баталгаажсан/;

 

-     Мэргэжлийн холбоодын удирдах зөвлөлийн хурлын тогтоол; /шаардлагатай бол/;

 

-     Шаардлагатай тохиолдолд бусад холбогдох байгууллагаас хамт олны талаар гаргасан  дүгнэлт, саналыг хавсаргах;

 

2.  Шагналд тодорхойлсон материалыг хүлээн авах.

 

-  Тус шагналаар шагнуулах санаачлагыг өмчийн аливаа хэлбэрийг харгалзахгүйгээр төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагаас гаргаж болно.

 

-  Шагналд тодорхойлсон материалыг, анкетын хамт “МОНГОЛЫН ГЕОЛОГИ, ХАЙГУУЛ-2017” чуулга уулзалтыг зохион байгуулах зөвлөлд албан бичгээр хандаж ирүүлнэ.

 

-  Шагналын материалыг 2017 оны 3 дугаар сарын 20-ны 17:00 цаг хүртэл хүлээн авна.

 

3.  Холбоо барих;

 

Хайгуулын шилдэг баг: Б.Мөнхтөр, munkhtur.b@mail.com, 99093439

                                   Б.Сүнжидмаа, sunjidmaa.b@mrpam.gov.mn, 99093797

 

Зураглалын шилдэг баг: Ц.Мөнгөншагай, ts.mungunshagai@gmail.com, 99106869

                                                 Г.Мөнхзул, munkhzul_amg@yahoo.com, 99021250

 

Маягт 3.

 

“ЗУРАГЛАЛЫН ШИЛДЭГ БАГ” ШАГНАЛД НЭР ДЭВШИГЧИЙН АНКЕТ

 

1. Экспедици, геологийн анги, аж ахуйн нэр:............................................................

 

2. Хамт олны жагсаалт:

 

 

 

Овог нэр

 

Эрхэлсэн ажил

 

Хугацаа

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

3. Ажлын бүтээл:

 

 

 

Бүтээл

 

Хугацаа

 

Хамгаалсан байдал, үр дүн

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

4. Шагнуулах үндэслэл:.................................................................................................. ............................................................................................................................................

Жич: Шагналд нэр дэвшигч хамт олны бүтээлийн тодорхойлолт хавсаргасан байна.

 

Энэхүү журмыг файл хэлбэрээр татаж авах

www.mmer.mn


 


Буцах
 
Платинум
 
Алтан
 
Энгийн
 
NEWSLETTER
 
Холбоо Барих

Холбоо Барих

Фэйсбүүк хуудас

info@mmer.mn

+976-99085258; 99239467; 99093797; 99106869; 99093439; 99109116; 91161698; 99667780

 
Зохион байгуулагчид
 
Хандалт