Лийпфрог Монгол “МОНГОЛЫН ГЕОЛОГИ, ХАЙГУУЛ” чуулга уулзалтын хүрээнд “Leapfrog3D программ ашиглан геологийн загварчлал хийх” сэдэвт нэг өдрийн сургалтанд урьж байна. Сургалт 2016 оны 3-р сарын 26-нд Улаанбаатар хотод зохион байгуулагдана.

Сургалтанд сууснаар Та

·         Leapfrog-ийн ажиллах зарчим

·         Мэдээлэл оруулах, топо үүсгэх, геологийн загварчлал хийх

·         Үүсгэсэн загвараа нэмэлт мэдээллээр шинэчлэх

·         Геологийн загвараа илтгэл, тайланд бэлтгэх

·         Программыг хялбар ашиглах арга замуудыг сурч эзэмших болно.

Шаардлагатай зүйлс:

·         Зөөврийн компьютер

·         Мouse /хулгана/

Сургалтын төлбөр 200 000  (сургалтанд хамрагдах хүний тоо гүйцмэгц бүртгэлийг хаана)

Сургалт болох газар болон бусад мэдээллийг жич хүргэнэ.

 

Огноо: 2016 оны 3-р сарын 26-ы Бямба гараг

 

Бүртгүүлэхий тулд:

Монгол дахь төлөөлөгч Г.Цолмон /tsolmon.gonchig@leapfrog3d.com, 99030960/ эсвэл ЗБЗ-ийн дарга М.Очирбат /info@mmer.mn, 99085258/-тай холбогдоно уу.


 

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

8:30-9:00       Нээлт, Leapfrog 3D танилцуулга илтгэл

9:00-10:00     Программын үндсэн командуудтай танилцах. Лийпфрог прожект файлтай ажиллах. Хулгана, гартай ажиллах, спайсер буюу зүсэлтийн хавтгай, чиглэлийн хавтгайтай ажиллах

10:00-11:00   Цооног, зураг, өрмийн мэдээлэл оруулах. Топо гадаргуу үүсгэх, түүний нарийвчлалыг тодорхойлох, ГМС-ийн мэдээллүүдийг ашиглах. Геологийн код, чулуулгуудаа бүлэглэх.

11:00-11:10   Цайны завсарлага

11:10-12:30   Геологийн элэгдлийн гадаргуу, хурдас, судал, судлын систем, интрузив биетүүдийг загварчлах. Геохронологийн дэс дарааллыг тохируулах, биетийн хэлбэр хэмжээг засварлах, өөрчлөх, суналын чиглэл өгөх. Геологийн загварын нарийвчлалыг солих

12:30-13:30   Өдрийн цайны завсарлага (нэгдсэн журмаар сургалтын танхимд өдрийн хоолонд орно)

 

13:30-15:00   Геологийн загвараа нэмэлт өрөмдлөгийн мэдээллээр шинэчлэх, шинээр үүссэн биетүүдээ хуучин биеттэй харьцуулах. Цооног төлөвлөх, цооногийн урьдчилсан прогнозыг харах. Агуулгын хүрээ татах, блок модел үүсгэх.

15:00-15:10   Цайны завсарлага

15:10-17:00   Зүсэлт хийх, илтгэлд бэлдэх, видео бэлтгэх. Зураг гаргах, хэвлэлд бэлтгэх. Геологийн биетүүдээ нарийвчлах, засвар, өөрчлөлт хийх

 

17:00-17:30   Нэмэлт мэдээлэл: Leapfrog3D бусад боломжууд, үүнд геологийн загвараа нарийвчлах, хосолсон загвар үүсгэх, Асуулт хариулт.

 

LeapFrog3D программын монгол танилцуулгыг энд дарж татаж авна уу.


Буцах
 
Платинум
 
Алтан
 
Энгийн
 
NEWSLETTER
 
Холбоо Барих

Холбоо Барих

Фэйсбүүк хуудас

info@mmer.mn

+976-99085258; 99239467; 99093797; 99106869; 99093439; 99109116; 91161698; 99667780

 
Зохион байгуулагчид
 
Хандалт