МОНГОЛЫН ГЕОЛОГИ, ХАЙГУУЛ 2016” чуулга  уулзалтын

 нэрэмжит “ЦЭЦЭЭ ГҮН-2016” спорт аялалын удирдамж

Зорилго: Монголын геологчдын чуулга уулзалтыг сурталчлах, харилцан мэдээлэл солилцох, туршлага судлах, геологчдыг нэгтгэх, танилцуулах, геологчдын алжаал тайлах, амраах зорилгоор явган аялах.

Хугацаа: 2016 оны 3-р сарын 27-ны өдрийн 09 цагт Сүхбаатарын талбайн зүүн урд захад цугларч Д.Чулуун багш нээлт хийнэ.

Чиглэл: Сүхбаатарын талбай-Богд уулын ноён оргил Цэцээ гүн (Сүхбаатарын талбай дээр нээлт хийж, машинаар Төр хурахын аманд хүргүүлэн, олс татах тэмцээн хийж, товлосон цэг дээрээс Цэцээ гүн хүртэл уралдах багуудын гарааг эхлүүлж, Цэцээ гүний оройд байр эзлүүлэн шагнал гардуулна. Буцахдаа орой дээрх хог цэвэрлэнэ)

Тэмцээн: Багуудын дунд олс татах, уулын оргил булаалдах гэсэн 2 төрлийн тэмцээн зохиож аваргуудыг шалгаруулна.

Оролцогчид: Геологийн байгууллагууд, геологийн мэргэжлээр суралцаж буй оюутнууд болон хувь хүмүүс

Багийн зохион байгуулалт: Спорт аяллын тэмцээнийг геологчид, оюутнууд гэсэн 2 төрлөөр шалгаруулан байр эзлүүлнэ.

А. Геологчид: Баг нь 4 хүнээс бүрдэх ба бүрэлдэхүүнд:

·         40-өөс дээш настай – 1

·         30-аас дээш настай -1

·         20-иос дээш настай -1

·         Эмэгтэй – 1 хүн байна.

Нэг байгууллагаас хэдэн ч баг гарч болох ба хэд хэдэн байгууллагууд 1 баг бүрдүүлж оролцож болно.

Б. Оюутнууд:Баг нь 4 хүнээс бүрдэх ба бүрэлдэхүүнд:

•     Эрэгтэй 3

•     Эмэгтэй – 1 оюутан байна.

Шагнал:Тэмцээнд оролцогчдыг тус бүрд нь 3 байр эзлүүлнэ.

1.      1-р байр Алтан медаль, өргөмжлөл, дурсгалын зүйл

2.      2-р байр Мөнгөн медаль, өргөмжлөл, дурсгалын зүйл

3.      3-р байр Хүрэл медаль, өргөмжлөл, дурсгалын зүйл

            Сурталчилгаа: Монголын радиогоор шууд дамжуулах, Геологи, Уул Уурхайн мэдээ сонинд мэдээлэх, гэрэл зургийн мэдээлэл гаргах

            Мэдүүлэг: Байгууллага болон оюутнууд багийн мэдүүлгийг2016 оны 3 сарын 23-ны 15 цаг хүртэл зохион байгуулах комиссод өгнө үү.

Мэдүүлгийн загвар:

Д.Д

Цээж зураг

Овог

Нэр

Регистрийн дугаар

Багийн нэр

Байгууллага Сургуулийн нэр

1

 

 

 

 

 

 

2

 

 

 

 

 

 

3

 

 

 

 

 

 

4

 

 

 

 

 

 

 

            Холбогдох хаяг:

Э-шуудан: mmer.tsetseegun2016@gmail.com;

Утас: 99825959, 99191383, 99170801

            Жич:

1.     Багууд нэртэй, эмблемтэй, ямар нэгэн байдлаар ялгарахаар ижилссэн (малгай, алчуур, ороолт, хантааз г.м.) байх ёстой.

2.      Спорт аялалын тэмцээнд оролцох багуудад машинаар үйлчилнэ. Бусад тохиолдолд өөрсдийн унаагаар явна.

Спорт аялалын ивээн тэтгэгч:“Цагдуултайн ундарга” ХХК

Спорт аялалын зохион байгуулах комисс:

Ерөнхий зохион байгуулагч:                       Д.Чулуун

Комиссын бүрэлдэхүүн:                              С.Хишигсүрэн

                                                                        С.Чулуунцэцэг

                                                                        И.Гүррагчаа

 

                                                                   САНАМЖУУД

 

 

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээр татаж авна уу.

http://share.gogo.mn/1Ey00axBbL37421458472294/Workshop_agenda.docx


Буцах
 
Платинум
 
Алтан
 
Энгийн
 
NEWSLETTER
 
Холбоо Барих

Холбоо Барих

Фэйсбүүк хуудас

info@mmer.mn

+976-99085258; 99239467; 99093797; 99106869; 99093439; 99109116; 91161698; 99667780

 
Зохион байгуулагчид
 
Хандалт