“МОНГОЛЫН ГЕОЛОГИ ХАЙГУУЛ 2014” ЧУУЛГА УУЛЗАЛТЫН
ШИЛДЭГ дээж ШАЛГАРУУЛАЛТ
 
2014 оны 03 сарын 21. Улаанбаатар хот
   

 Шүүгчид: Д.Гарамжав,   Ж.Лхамсүрэн,   Ё.Мажигсүрэн

Номинаци: 1- 2- Хүдэр чулуулгийн дээж         3- Ховор, содон дээж
Энэ жилийн үзэсгэлэн дээжийн уралдааны  Амьтан, ургамлын үлдэгдэл номинацид ШУА-ын Палеонтологийн төв “Трилобит,АммонитСтроматолит” дээжүүдээр, ШУТИС-ийн  Геологи, Газрын Тосны сургууль Г.Сэрсмаа  “Дэлхийн амьд ертөнцийн хөгжлийн түүх” дээжүүдээр,  Хүдэр чулуулаг номинацид ШУА-ын ГЭБХүрээлэн “Хэнтийн Офиолитын зүсэлт”, Эрдгео ХХК-ны геологич Ж.Дашхорол А.Эрдэнэ нар “Геотит Дорноговь” , . Эрдэнэ МонголХХК-ний геологич Г.Бат”Эрдэнэ  нар “Алт - полиметал Баянхонгорын Баян өндөр сум. Алтан нар төсөл “   Элгэн ХХК   “Технологийн өрөмдлөг Өмнөговь аймаг. Цогтцэцэий сум” ,  Эрдэнэт үйлдвэр ХК  “Хайгуулын өрөмдлөгийн дээж Орхон аймаг”, Сод газар ХХК  “Мо-ийн скарны орд Говь Алтай, Тайшир сум,Өндөр цахирын орд” ,  Ховор содон дээжийн номинацид  Монголын чулуун урлал ХХК-ны Д.Батчулууны “Байгалийн урлан Говийн аймгуудаас цуглуулсан мана, гартаам, цахиурлаг чулуулаг” цуглуулагч  Г.Гонгоржавын  “Чулуун дээрх зураг”,  Гео орон ХХК-ны  “Ховор сонин дээж”  Р.Лхагваагийн  “Монгол чулуун Хөөрөг”  ШУА-ын  ГЭБХ-ийн  “Чулуун урлал” зэрэг дээжүүдээр 12 байгууллага оролцлоо.
Энэ жилийн хувьд палеонтологи стратиграфийн үзэсгэлэн  гарсан нь урьд өмнөхөөс илүү онцлогтой боллоо. Үзэсгэлэн дээжийн уралдаанд оролцсон бүх байгууллага, компани, хувь хүмүүс маш идэвхитэй сайн бэлтгэж оролцсон болохыг Зохион байгуулах зөвлөлөөс онцлон тэмдэглэж талархал дэвшүүлж байна.  Үзэсгэлэн нь танин мэдэхүйн болооод шинжлэх ухааны ач хобогдолтой, үр өгөөжтэй боллоо.
Үзэсгэлэн дээжний уралдааны шагналыг Geology shop  дэлгүүр ивээн тэтгэсэн болно.
Үзэсгэлэн дээжний уралдааныг 3 номинацаар шалгарууллаа.  
1.    Палеонтологийн номинацид ШУА- ийн Палеонтологийн төв болон ШУТИС-ийн ГГТС -ийн Геологийн багийн багш Г. Сэрсмаа нарын бэлтгэсэн үзэсгэлэнгийн дээжүүд өрсөлдөж  Г.Сэрсмаагийн бэлтгэсэн “Дэлхийн Амьд ертөнцийн хөгжлийн түүх” үзэсгэлэнгийн дээжүүд шалгарлаа.
2.    Хүдэр чулуулгийн номинацид нийт 6 байгууллага, компани өрсөлдсөнөөс “Эрдэнэ Монгол” компаний бэлтгэсэн ” Алтан нар” төслийн үзэсгэлэн шалгарлаа.
3.    Ховор содон дээж номинацд нийт 5 компани болон хувь хүний   үзэсгэлэн оролцсоноос Д.Батчулууны бэлтгэсэн “Монголын чулуун урлал” үзэсгэлэнгийн дээж тус тус шалгарлаа.
 
 
 

 


Буцах
 
Платинум
 
Алтан
 
Энгийн
 
NEWSLETTER
 
Холбоо Барих

Холбоо Барих

Фэйсбүүк хуудас

info@mmer.mn

+976-99085258; 99239467; 99093797; 99106869; 99093439; 99109116; 91161698; 99667780

 
Зохион байгуулагчид
 
Хандалт