![]() |
![]() ![]() |
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
MMER 2014 – Хайгуулын шилдэг баг
шалгаруулалт
2014 оны 3-р сарын 20
“Монголын геологи хайгуул-2014” чуулга уулзалтаар энэ жилийн хайгуулын шилдэг багийг тодруулан өргөмжлөхдөө Зохион байгуулах Зөвлөлийн 2014 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хурлаар хэлэлцэн баталсан “ХАЙГУУЛЫН ШИЛДЭГ БАГ” шалгаруулах журмын дагуу шийдвэрлэлээ. Шалгаруулалтанд дараахи ордууд дээр ажиллаж байсан хайгуулын багийн материалууд ирсэн байна. Үүнд:
· Чулуут цагаан дэлийн хайлуур жоншны ордын хайгуулын баг
· Цагаан суваргын зэс, молибдений ордын хайгуулын баг
· Цавын мөнгө, холимог металлын ордын хайгуулын баг
Шалгаруулалтыг хийхдээ журмын дагуу ордын хайгуулыг хийж, нөөцийг тооцоолсон тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн Зөвлөлөөр хэлэлцэж хүлээн авсан байдал, Монгол улсын эрдэс баялгийн санд бүртгэж авсан баялаг, ордын баталгаат зэрэглэлээр тогтоосон нөөцийн хэмжээ, тухайн ашигт малтмалын дотоодын болон олон улсын зах зээлийн эрэлт хэрэгцээ, үнэ, ордын газар зүйн байршил, хайгуул хийсэн хугацаа, ордын хайгуулд ашигласан техник, судалгааны болон нөөцийн тооцоо, эдийн засгийн үнэлгээ хийсэн арга, аргачлал, улс эх орны хөгжилд оруулж буй хувь нэмэр зэргийг үндэслэн хийлээ.
“Хайгуулын шилдэг баг”-ийг сонгосон “Ажлын хэсэг”-ийн танилцуулга, саналыг “Монголын геологи хайгуул – 2014” чуулга уулзалтын Зохион байгуулах зөвлөлийн хурлаар хэлэлцэж, оролцсон гишүүдийн олонхийн саналаар Чулуут цагаан дэлийн хайлуур жоншны ордын хайгуулын багийг шалгарууллаа.
ММER-2014 чуулга уулзалтанд шалгарсан " Хайгуулын шилдэг баг" |
|
|