“Ашигт малтмалын эрэл хайгуулын асуудал,

Mongolia Mineral Exploration Roundup 2009” 

чуулга уулзалт

 

Хурлын проткол                                                         2009 оны 03 сарын 21

Чуулга уулзалтын явцад хэлэлцэгдсэн илтгэлүүдтэй холбоотой асуулт болон, Монгол орны геологийн өнөөгийн байдалтай холбоотой санал хүсэлтүүд 

Ж.Ган-Очир: Эрдэс Баялгийн Мэргэжлийн Зөвлөлийн нэр хүнд, түүний гишүүдийн  мэргэжлийн цар хүрээг өргөтгөх. Эрдэм шинжилгээ судалгаа хийдэг хүмүүсийг оруулсан эрдэм шинжилгээний хэсэг оруулах. Геологи, эрэл хайгуулын үйл ажиллагаа хийж буй компаниудыг гадаадын хөрөнгө оруулагчидтай холбох.

Банзрагч: Засаг төрөөс уул уурхайд илүү анхаарч геологийн асуудал хоцрогдож байна. Гадны компаний хийсэн эрэл хайгуул судалгааны ажилд Монгол геологч экспертиз хийх хэрэгтэй байна. Энэ асуудлыг дээш нь танилцуулах хэрэгтэй. 

Гомбосүрэн: Геологийн судалгааны хээрийн материалыг газар дээр авдаг болох. Геологийн ажлын анхдагч материалыг тайлантай ньтулгаж хүлээн авдаг байх. 1:50000 зураглалд зориулсан инструкци хийх шаардлагатай түүндээ тухайн зураглалын үед хийгдэх маршрут, шлих, металлометр гэх мэт ажлын тоо хэмжээг нарийн заасан байх. Илрүүлсэн хүдэржилтэнд үнэлгээг бүрэн дүүрэн өгөх шаардлагатай байна. Одоогийн залуучууд орос хэлний мэдлэг дутуу тул өмнө хийгдсэн геологи хайгуулын ажлын орос хэл дээр бичигдсэн тайланг бүрэн дүүрэн судалж чадахгүй байна. Нөөц батлах асуудалд анхаарах, ЭБМЗ-д мэргэжлийн хүнийг түлхүү оруулах

Готовсүрэн: Залуу үеийнхэн сайжирсан байна. Илтгэлүүд их сонирхолтой байлаа. Цаашид ашигт малтмалд чиглэсэн судалгааг түлхүү явуулах нь зүйтэй. Геологчидийн дахин сургалт, мэргэжил дээшлүүлэлт дээр анхаарах хэрэгтэй байна. Залууучуудын сургалт туршилт судалгааны ажил дээр бодлоготой анхаарах нь зүйтэй.

Н.Баатар: Сургалтын төв байгуулах нь маш зүйтэй асуудал. Мэргэшсэн геологчийн зэрэглэл тогтоох хэрэгтэй байгаа. Үүнийг хуулиндаа тусгаагүйн улмаас удаашралтай явагдаж байгаа. 2 холбоо үүн дээр анхаарч ажиллах нь зүйтэй.

Г.Ухнаа: Хайгуулын талбай 32% харин 1:5000 зураглал 26% бүрхэгдсэн гэж илтгэлд гарч байна. Үүнд тогтолцооны алдаа харагдаж байна. Одоогийн хайгуулын лиценз нэр дээр байгаа тусгай зөвшөөрөл бол үнэн хэрэгтээ эрлийн ажлууд хийгдэж байгаа эрлийн лицензүүд гэж хэлмээр байна. Цаашидгеологи хайгуулын ажлын тусгай зөвшөөрлийг зураглал-эрэл-хайгуул гэсэн хэлбэрторуулах нь зүйтэй юм. Үүнийг хууль дээр ажиллаж байгаа улсууд анхаарах нь зүйтэй юм.

Даваацэрэн: Геологийн асуудал хоцрогдоод байна гэж бодож болохгүй. Гэхдээ геологийн хөгжилд Монголын төрийн бодлого нөлөөлсөн байх. 1997онд баталсан ашигтмалтмалын хуульөрөөсгөл байсан тул үүний сөрөг нөлөө их байсан болов уу. Ер нь геологи уул уурхай нэгдэх цаг нь болсон байна.

Махбадар: Энэ 2 өдрийн хуралдаанаар хийсэн иилгэлүүд маш сайн болсон их сонирхолтой байсныг хэлмээр байна. Ер нь геологчид өөрсдөө идэвхитэй байх хэрэгтэй байна. Цаашид судалгаа хийх лабораторийн асуудал дээр анхаарах хэрэгтэй. Зураглалын болон бусад геологи, хайгуулын ажлын үед авсан дээжинд лабораторийн гадаад дотоод хяналт ер нь байхгүй болсон гэж хэлж болохоор болсон. Тайланг хүлээн авч буй мэргэжилтэнгүүд ажилдаа хариуцлагатай хандах хэрэгтэй байна. Геологчид бид өөрсдөө мэргэжилдээ эзэн байх хэрэгтэй байна. Шинээр ашигт малтмалын хууль гаргахаар ажиллаж байгаа үүнд салбарын мэргэжлийн боловсон хүчин оролцох хэрэгтэй.

Баянмөнх: Ашигт малтмалын ордын эрэл хайгуулын ажилтай холбоотой хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх тал дээр анхаарах хэрэгтэй байна. Үүнтэй уялдаад Итгэмжлэгдсэн Геологчийн асуудал мөн гарч ирэх байх.

 

Тэмдэглэл хөтөлсөн С.Жаргалан

 


Буцах
 
Платинум
 
Алтан
 
Энгийн
 
NEWSLETTER
 
Холбоо Барих

Холбоо Барих

Фэйсбүүк хуудас

info@mmer.mn

+976-99085258; 99239467; 99093797; 99106869; 99093439; 99109116; 91161698; 99667780

 
Зохион байгуулагчид
 
Хандалт